Дэлхий

Орон гэргүй хүмүүст хоол хүнс өгөхийн тулд гудамжинд жижигхэн шүүгээ барьсан сайхан сэтгэлтэй эмэгтэй

Энэ нь бяцхан номын сангаас эхэлсэн бөгөөд одоо гэр оронгүй хүмүүст зориулж хоол хүнс болон бусад хэрэгцээтэй зүйлийг хийдэг шүүгээ болов. Жессика Макклард үнэгүй ном хийдэг шүүгээний талаар сонсож байсан тул үүнээс санаа авч хоолны шүүгээ хийв.

Нэгэн компани Макклардын төслийг дэмжиж, Сайн Хоньчин Лютеран сүмийн ойролцоо анхны шүүгээг барихад 250 доллар өгчээ.

Түүний төсөл амжилттай болсон. Олон гэр оронгүй хүмүүс үүгээр дамжуулан идэх хоолтой болов.

Тэрээр фейсбүүк дээр мянга мянган фенүүдтэй болсон бөгөөд олон хүмүүс түүнээс урам зориг авсан.
Үүнийг хийхийн тулд зөвхөн сайхан сэтгэл, өгөөмөр байдал хэрэгтэй.

Хүн бүр үүнээс хүссэн зүйлээ авах боломжтой. Үүнд олон төрлийн амттан хийж болно. Дараа нь энэхүү шүүгээнд олон хүмүүс идэх зүйл хийдэг болсон.

Төслийн үр дүн нь гайхалтай юм. Макклард жижиг хоолны шүүгээнд хамгийн хэрэгцээтэй зүйлс болох хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл болон бусад зүйлсийг хийдэг.

Үүнээс самрын тос, вазелин, ариун цэврийн хэрэглэл, живх эрэлт ихтэй байдаг. Нэгэн сонинд ч хүртэл жижиг шүүгээнээс хамгийн их эрэлттэй байдаг нь талх, хүнсний ногоо гэж бичсэн байдаг.

Энэ шүүгээ нь бага сургуультай ойролцоо байдаг тул Макклард хүүхдүүдийн дуртай харандаа, цаас гэх мэт бусад хичээлийн хэрэгслийг хийдэг болов.

Санхүүгийн бололцоогүй хүүхдүүд эндээс хэрэгцээтэй зүйлээ авдаг. ‘Би хүмүүст туслах маш их дуртай. Үүнээс би аз жаргалыг мэдэрдэг’ гэж тэр хэлэв.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!