ДэлхийЛайфстайлСонин хачин

Өөрийн гэрийг барбины мөрөөдлийн байшин болгож тохижуулахын тулд 230 сая төгрөг зарцуулсан эмэгтэй

Насанд хүрсэн хэдий ч барби цуглуулдаг хүмүүс байдаг. Үүний нэгэн жишээ бол Калифорнид амьдардаг Япон эмэгтэй юм. Тэр гэрээ мөрөөдлийн барбины гэр болгосон юм. Азуса Сакамото, өдгөө 36 настай, анх 15 настайдаа барби авч байсан. Тэр 15 нас хүртлээ хэзээ ч барбигаар тоглож байгаагүй.

‘Би 15 настай байхдаа л өөрийн гэсэн барбитай болсон. Тэр үеэс хойш би барбид маш дуртай болсон. Би дунд сургуульд байхдаа сурагч солилцоогоор Индианад 1 жил амьдарсан. Тэр үед анхны барбигаа авсан’ гэж тэр хэлэв.

Түүнд 200 гаруй барби байдаг. Тэрээр Лос Анжелес дахь байраа барбины байшин болгосон юм. Тэрээр 1800 гаруй доллар зарцуулж эдгээр хүүхэлдэйгээ авжээ. Азуса гэрээ өөрчлөхийн тулд 80 гаруй мянган доллар зарцуулсан. Үүнд зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо, угаалгын өрөө багтана.

‘Манай гэрт барбины хөргөгч, шургуулга, ширээ, шүүгээ, тавиур байдаг. Надад барбины гал тогооны хэрэгсэл, зуух, угаалгын өрөө байгаа. Надад барбины түрийвч, гутал, дэр, хүзүүний зүүлт, цамц, оймс, аяга таваг, зурагт гээд олон зүйл байдаг’ гэж тэр хэлэв.

Түүнийг олон хүн шүүмжилдэг хэдий ч тэр үүнд эмзэглэдэггүй. Азуса цаашдаа цуглуулгаа нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Тэр гэртээ маш их дуртай.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!