Сонин хачин

Нохойнд хайртай эмэгтэй өөрийг нь үзлийн муухай царайтай болтол гэмтээсэн нохойг ч уучлах болно гэжээ

Бага наснаасаа нохойнд хайртай байсан 29 настай Габриэль Майерсыг найзынх нь нохой үзлийн муухай царайтай болтол нь гэмтээжээ.

Габриель руу дайрсан Америкийн Кэйн нэртэй питбуль түүнийг хамаргүй, шүдгүй болгожээ. Энэ үүлдрийн нохойг маш аюултай гэж үздэг бөгөөд дэлхийн олон оронд хориглодог байна. Түүн рүү дайрсан нохой нь боксчин, лабрадор, америк питбул нарын холимог байжээ.

2017 оны 6-р сарын 11-нд Габриэль Майерс найзынхаа үдэшлэгт очсон бөгөөд үдэшлэг дуусах үеэр найзынхаа нохойнд баяртай гэж хэлэхээр очжээ. Охин өвдөг дээрээ суун нохойг тэврэхийг хүссэн боловч тэр түүний нөхөрсөг үйлдлийг буруу ойлгож ийм зүйл болжээ.

Хүнд гэмтсэн охиныг Индианаполисын хамгийн том эмнэлэгт хүргэж, комд оруулсан байна. Хоёр хоногийн дараа тэр сэрсэн ч түүний хамар маш их гэмтсэн байжээ.

Габриелийн сэтгэлзүйн байдал нь маш тогтворгүй болж боолтоо тайлж, өөрийгөө толинд харахаас ч айдаг байв. Охин бүх шүдээ алдсан учир үргэлж зутан шөл идэх хэрэгтэй болжээ. Габриелийн сэтгэл гутрал 2 жилийн турш үргэлжилсэн бөгөөд гэрээсээ гарахгүй, хэнтэй ч харьцахгүй, амьдрах хүсэлгүй болсон байв.

Түүнийг хааяа нэг гадуур гарахад хүмүүс түүнийг эвгүй нүдээр харж шоолдог байв. Гэсэн хэдий ч тэр өөрийн тэжээвэр нохойнуудаа хэзээ ч хаяагүй юм.

Түүний хэлснээр түүнд тохиолдсон энэ аймшигт зүйлийг даван туулахад Чеви, Мо гэх түүний ноход нь тусалсан гэжээ. Хүнд хэцүү цаг үедээ тэр гэрийн тэжээвэр амьтандаа анхаарал тавьж, хооллохын тулд орноосоо хүчээр босдог байжээ. Габриелийн з эрэмдэглэсэн питбул 10 хоногийн турш хорионд байж байгаад эзэндээ буцаж очжээ. Тэрээр найзынхаа нохойг vхvvлэхийг хүсээгүй бөгөөд найзыгаа шvvхэд ч өгөөгүй байна.

Габриел хэд хэдэн удаагийн нүүрний гоо сайхны м эс ажилбар хийлгэсэн. Тэр буцан амьдрах хүчтэй болсон бөгөөд гэрийн тэжээвэр амьтдын дэлгүүрт ажиллаж эхэлжээ. Тэр ажилдаа маш их дуртай, амьдралдаа сэтгэл хангалуун болсон байна.

Габриелийн сайхан сэтгэл түүнд тохиолдсон явдлыг даван туулахад нь хүч болсон болов уу.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!