Бусад

Хоёр гаргүй төрсөн эмэгтэй болон түүний хүүгийн амьдралын түүх

Хүүхэдтэй болох нь хүн бүрийн амьдралын хамгийн чухал үйл явдал юм. Хосууд хүүхэдтэй болж, гэр бүл нь гайхалтай хайраар дүүрэх мөчийг хүсэн мөрөөдөж шинэ хүнээ хоног тоолон хүлээдэг. Хүн бүр зүрх сэтгэл дотроо хүүхдээ эрүүл байгаасай гэж залбирдаг. Харамсалтай нь зарим нэг хүмүүс гунигт хувь тавилантай учирдаг.

Линда Бэннон гэх эмэгтэй Холт-Орамын синдром, зүрхний төрөлхийн өвчин, гар хөлний гажигтай генетикийн эмгэгтэй төрсөн. Эцэг эх нь түүнийг анх хараад маш их цочирджээ.

Гэхдээ тэд охиноо халуун дулаан уур амьсгалтай гэр бүл дунд бусад ах эгч нарын хамт гайхалтай сайн охин болж өснө гэдэгт итгэдэг байжээ.

Тэр өөрийн ах дүүс шиг эрүүл саруул хүүхэд мэт өсөж том болсон юм. Линда сургуульд явж, гэрийнхээ ажилд тусалж, гадуур зугаалах дуртай.

Охин гарны оронд нь хөлөөрөө бүх зүйлийг хийж сурахад цаг хугацаа, тэвчээр, хайртай хүмүүсийнх нь дэмжлэг туслалцаа орсон юм. Тэрээр хүүхэд байхаасаа л хиймэл протезоо тайлж, хөлнийхөө тусламжтайгаар бие дааж амьдрахыг сурчээ.

Линда хүнтэй гэрлэж, анхны хүүхдээ төрүүлэхээр тэсэн ядан хүлээж байсан. Сэтгэл догдлом хүлээлтийн үед харамсалтай мэдээ сонсжээ.

Хүүхдэд эхийн генетикийн өвчин өвлөгдөж гаргүй төрнө гэдгийг эмч нар хэлсэн байна. Гэхдээ Линда ба түүний нөхөр хүүхдээ төрүүлэхийг сонгожээ.

Тэдний хүүхэд төрөх хугацаандаа төрсөн боловч зүрхний хүнд өвчтэй байсан. Төрснөөсөө хойш хэд хоногийн дараа зүрхний ха галгаанд орсон байна.

Өнөөдөр хүү ээжийнхээ адил амьдралын бүхий л зүйлийг хөлөөрөө маш чадварлаг хийдэг.

Тэрээр спортод дуртай, сургуульд сурдаг бөгөөд шаардлагатай үед найз нөхөд нь түүнд тусалдаг.

Линда болон түүний хүү Тиммид амьдрах хүч чадал, өөртөө итгэх итгэлийг өгдөг хайртай хүмүүс, нөхөртөө хязгааргүй их талархаж явдаг гэдгээ хуваалцжээ.

 

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!