Сонин хачин

5 ихэр хүүхдийн аав болсон эр бэрхшээл, хариуцлагаас зугтаж хүүхдүүд болон эхнэрээ хаяжээ

2016 онд Одесса хотод нэгэн эмэгтэй таван ихэр хүүхэд төрүүлж олныг гайхшруулжээ. Хоёр охин, гурван хүүг 31 долоо хоногтой байхад нь кесар х агалгаагаар төрүүлсэн байна. Тэдний жин нь 1100-1800 граммын хооронд байв.

Оксана, Сергей гэх хосууд дундаасаа нэг охинтой байсан бөгөөд 3 настай Алиса гэх тэдний охин нэг өдрийн дотор таван хүүхдийн эгч болжээ.

Эмэгтэйг жирэмсэн байх үед нь эмч нар хүүхдүүд болон ээжид тохиолдож болох эрсдэлүүдийн талаар хэлсэн ч тэр хүүхдүүдээ төрүүлэхээр шийджээ.

Харин түүний нөхөр өөр бодолтой байсан байна. Тэрбээр гэр бүлдээ ирж болох эрсдэлээс маш их айж байсан боловч шийдэмгий байсан эхнэрээ хараад түүнтэй маргалдаж зүрхэлсэнгүй. Гэхдээ түүний сэтгэлийн айдас, эргэлзээ алга болоогүй байсан.

Украйны эмч нар ийм ховор жирэмслэлтийг амжилттай болгохын тулд эмэгтэйг үргэлж мэргэжилтнүүдийн хяналтан дор байлгадаг байжээ. 5 ихэр хүүхэд бүгд эрүүл саруул төрсөн бөгөөд тэднийг Денис, Влад, Дэвид, Даша, Саша гэж нэрлэжээ. Тэднийг хорвоо дээр мэндлэхэд эмч нар хүртэл нулимсаа барьж чадахгүй байв.

Тэднийг эмнэлэгээс гаргасны дараа хотын захиргаанаас 120 метр квадрат талбай бүхий 5 өрөө байр гардуулжээ. Энэ нь амьдрах, үр хүүхдээ өсгөх боломжийг бүрдүүлж өгсөн ч түүний нөхөр нь үүрэг хариуцлагаа хүлээхээс татгалзаж гэр бүлээ орхижээ.

Оксана, Сергей нарын салалтын талаарх мэдээлэл одоог хүртэл гараагүй байгаа бөгөөд Оксана 6 хүүхдээ ганцаараа өсгөхөөр завгүй амьдарч байгаа юм. Хүүхдүүдийн аав нь тэдэн дээр огт ирдэггүй ч тэр шантрахгүй гэдгээ хэлжээ. “Би ганцаараа биш, туслах хүмүүс олон байдаг. Хүүхдүүд инээмсэглэж байгаа нь л надад тусалж байгаа гэсэн үг шүү дээ, би бууж өгч чадахгүй ” гэж баатарлаг ээж хуваалцжээ.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!