Сонин хачин

Элэнц эмээгийнхээ 150 жилийн түүхтэй хуримын даашинзыг хими цэвэрлэгээнд өгөөд…

BBC-д мэдээлснээр Эдинбург хотын 29 настай Тесс Ньюуалл гэдэг бүсгүй хуримынхаа өмнө элэнц эмээгийнхээ өмсөж нөхөрт гарсан 150 жилийн түүхтэй хуримын даашинзыг дампуурч байгаагаа үйлчлүүлэгчдээсээ нуусан хими цэвэрлэгээний газарт өгөөд алджээ.

Дампуурсан хими цэвэрлэгээний газрын бүх хөрөнгийг шүүхийн шийдвэрээр зарсны дотор элэнц эмээгийнх нь хуримын даашинз ч бас орсон болохыг сарын дараа мэджээ. Гэтэл тэрхүү хуримын даашинз нь Ньюуаллын удмын эмэгтэйчүүдэд маш эрхэм нандин зүйл нь агаад таван үеийн турш бүсгүйчүүд нь зөвхөн тэр даашинзыг хуримандаа өмсөж ирсэн гэнэ.

Тесс зуны эхэн сарын 29-нд хуримаа хийхээр товложээ. Оны дараахан эмээ нь ач охиндоо гэр бүлийнхээ үнэт зүйл болсон элэнц эмээгийнхээ хуримын даашинзыг хамаатан садныхаа өмнө бэлэглэсэн байна.-Элэнц эмээ маань 1870 онд нөхөрд гарахдаа энэ хуримын даашинзыг тусгайлан хийлгэсэн гэдэг. Даашинз дээврийн хонгилд чемоданд байдаг байсан.

Эмээ ээж маань намайг бага байхад ихэд надигнан хадгалдаг энэ даашинзыг үзүүлж байсныг тодхон санаж байна. Тесс даашинзаа хими цэвэрлэгээнд өгөхөөр шийдтэл эцэг нь энэ ажлыг өөртөө авчээ. Тэрээр хотынхоо хамгийн сайн гэгддэг нэгэн газарт өгсөн байна. Хими цэвэрлэгээнийх нь 7-10 хоногийн дараа ир гэжээ.-Аавыг залгах бүрийд л гараагүй байна гэдэг.

Эцэст нь сар гаруй болсоны дараа аав очтол нөгөө хими цэвэрлэгээний газар нь дампуураад аль хэдийн хаагдсан байсан. Даашинзаа алдсаныг сонсоод эмээ ээж бид гурав хэд хоног нүдээ бүлцийтэл уйлсан. Хими цэвэрлэгээний газрынхан банкны өрөө төлж чадалгүй дампуурч байгаагаа үйлчлүүлэгчдээсээ нуусан байжээ.

Тессийг хуримын даашинзаа гарахыг нь хүлээж байх хооронд шүүхийн шийдвэрийнхэн уг компаний бүх эд хөрөнгийг нь худалдах үеэр даашинз ч бас зарагджээ. Өдгөө энэ гэр бүл элэнц эмээгийнхээ даашинзны сургийг гаргахаар цахим хэрэглэгчдээс тусламж гуйж байгаа гэнэ.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!