Сонин хачин

Нэг сарын дотор 50 насаар хөгширсөн эмэгтэй. Учир нь юунд байв?

Энэ эмэгтэй хорь гарч яваа нэгэн боловч маш ховор төрлийн нэгэн харшлаас болж ийм богино хугацаанд огцом хөгширсөн байна. Түүнийг Нгуен Тхи Фуонг гэдэг бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, одоо 70 настай эмээгээс ялгагдах зүйлгүй гадаад төрхтэй болжээ.

Түүний ярьснаар бол Вьетнам-д далайн гаралтай бүтээгдэхүүнүүд төрөл төрлөөрөө элбэг байдаг хэдий ч хүүхэд байхаасаа олон төрлийн загас, нальхан хорхой болон далайн мөөгнөөс хүчтэй харшилдаг байсан гэнэ.

Нгуен Тхи Фуонг нь нөхрийнхөө урилгаар хурим хийснийхээ ойн баярыг хоёулхнаа тэмдэглэхээр нэгэн зоогийн газарт очихдоо хэд хэдэн төрлийн далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хоол идсэн байна.Тэр оройноос нь эхлээд түүний бүх бие нь аймшигтай загатнаж, шөнө хүртэл унтуулахгүй зовоожээ.

Залуу хост эмч дээр очих мөнгө байхгүй байсны улмаас Нгуен Тхи Фуонг нь гэрийнхээ хажуугийн уламжлалт эм зардаг газруудаас тан худалдан авч уухын сацуу настангуудаас зөвлөгөө аван өөрөө өөрийгөө гэр аргаар хэд хоног эмчилжээ. Дээрхи эмчилгээний ачаар түүний загатнах зовиур нь арилсан боловч бие нь тааруухан байсан тул эхнэр нөхөр хоёр сая нэг юм эмнэлэгт ханджээ.

Гэвч дараагийн хэдэн долоо хоногт нь эмэгтэйн арьсанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, эрчимтэй хөгширч эхэлсэн байна. Хэдийгээр тэр үедээ бүсгүй 25 настай байсан ч гэсэн өдөр өдрөөр эмгэн болон хувирч байлаа. Харин аз болж түүний шүд, үс, санах ой нь залуу эмэгтэйнх шиг хэвээр үлдсэн бөгөөд сарын тэмдэг нь ирсэн хэвээр байгаа аж. Эмч нар одоо хүртэл түүнд онош тавьж чадаагүй байгаа юм.

Зарим нэг нь түүнийг кортикостероидын найрлагатай эмийг удаан хугацаагаар хэрэглэсний улмаас ийм өөрчлөлттэй болсон гэж үзэж байгаа бол зарим нь шинжлэх ухаанд огт танигдаагүй цоо шинэ төрлийн өвчний анхны тохиолдлуудын нэг байж болох талаар шуугиж байна.Ямартай ч хөөрхий эмэгтэй эргээд хэвийн гадаад төрхөө эргүүлэн авч, эрүүлжих итгэл найдвараа аль хэдийнэ алдаж, нөхөртэйгөө хамт Вьетнамын өөр мужруу нүүсэн байна.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!