Сонин хачин

Зургаан ихэр охинтой болсон гэр бүл 36 жилийн дараа…

Жанет Уолтон (Janet Walton), Грэхэм Уолтон (Graham Walton) нар хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсдэг байжээ. Гэвч тэр хоёр үр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн бүхий л аргыг ашигласан боловч нэг нь ч амжилттай болсонгүй.Харин 20 дахь удаагийн оролдлого дээр гайхамшиг тохиож үр тогтсон байна.

Жирэмсний 8 дахь долоо хоног дээрээ хэт авианы дуранд харуулахад эмч нар цочролд орж, хэсэг хугацаанд хоорондоо шивнэлдэсний эцэст танай гэр бүл 6 ихэр хүүхэдтэй болох нь гэсэн мэдээ дуулгажээ. Ингээд 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Уолтоны гэр бүлд 6 ихэр охин мэндэлсэн байна.

Тэд охидоо Ханна, Рут, Люси, Кейт, Женни, Сара хэмээн нэрлэв. Охид 31 долоо хоногтойдоо Английн Ливерпүүл дэх эмнэлэгт кесар хагалгаагаар төрсөн. Эхийн хэвлийд байхдаа хоёр охины элэг гүйцэт хөгжиж амжаагүй байсан тул инкубаторт хийснийг эс тооцвол хүүхдүүд эрүүл саруул байлаа. Эмч нар 2 сарын дараа эх, хүүхдүүдийн биеийн байдлыг эрүүл чийрэг гэж дүгнэсэн учир эмнэлгээс гарчээ.

Жаргалтай эцэг эх жилд дор хаяж 10 мянган живх сольсон бөгөөд бараг л хэдэн жилдээ унтаагүй гэнэ. Зургаан хүүхдийг зэрэг хооллож, усанд оруулж, живхийг нь сольж унтуулсаар… Охид өсөж томрохын хэрээр сургууль, спорт, дугуйлан гээд мөн л завгүй өдөр хоногийг өнгөрүүлсэн байна.

“Эхний хэдэн жил манан дунд л өрнөсөн… Гэсэн ч бидний хамгийн их харамсдаг зүйл бол хүүхдүүдийнхээ өсөж торнихыг анзаарч чадалгүй өдөр тутмын амьдралдаа түүртсээр байгаад нэг мэдэхэд тэд маань хэдийнээ том болчихсон байсан” гэж Уолтон ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Өдгөө эгч дүүс 37 настай ба хоорондоо маш дотно гэнэ.Ханна бага сургуулийн багш, Кейт хүний нөөцийн мэргэжилтэн, харин Люси орон нутгийн нислэгийн компанид ажилладаг.

Женни бейкери ажиллуулдаг бол Рут дуудлагын оператор хийдэг бөгөөд саяхан сүй тавьсан гэнэ. 2014 онд Сара охин нь Жанет, Граам хоёрыг эмээ, өвөө болгосон байна. Гэнэтийн тохиолоор 6 үржигдсэн Уолтоны гэр бүл одоо маш их жаргалтай байна.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!