Сонин хачин

Дэлхийн хамгийн өнөр гэр бүлийн өрхийн тэргүүн 39 эхнэр, 94 хүүхэдтэй Энэтхэг эр

Дэлхийн хамгийн өнөр гэр бүл Энэтхэгт байдаг. Циона Чана (Ziona Chana) бол 67 настай рекордын эзэн билээ. Тэрээр 39 эхнэр, 94 хүүхэд, 14 сүйт бүсгүй, 33 ачтай Дэлхийн хамгийн өнөр гэр бүлийн өрхийн тэргүүн юм.

Тэд бүгд 100 өрөөтэй байшингийн нэгэн дээвэр дор амьдардаг ажээ.Энэтхэгийн уулархаг хэсэгт байх Мизорам мужийн Бактванг тосгоны нэгэн толгой дээр энэ дөрвөн давхар байшин оршдог байна.

Циона Чана (Ziona Chana) нь ийм олон хүн тэжээчдэг ч улсаас ямар ч хөнгөлт горьдоггүй нь гайхамшигтай юм.

Өрхийн тэргүүний үгээр бол, тэрээр ийм өнөр өтгөн гэр бүлийг толгойлж байгаадаа аз жаргалтай байдаг гэнэ. Гэрт жинхэнээсээ цэргийн дэглэм ноёрхож байдаг ажээ.

Хамгийн настай эхнэр Затианги нь удирдагч нь бөгөөд бусад эхнэрүүдэд өнөөдөр хэн юу хийх зааврыг өгдөг байна.

Циона Чанагийн гэр бүл өөрийн гэсэн сургууль, хүүхдийн талбай, мужааны өрөө, гахайн байр, шувууны ферм, ногооны талбайтай ажээ. Нийт гэр бүлийн нэг удаагийн оройн хоолонд 30-аас багагүй тахиа, 60кг төмс, 90кг цагаан будаа хэрэг болдог байна.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!