ЛайфстайлОдуудСонин хачин

Баян хүмүүс эдгээр энгийн зүйлсийг бусдаас өөрөөр хийдэг нь тэднийг онцгой нэгэн гэж харагдуулдаг

1. Тэд брэндийн төлөө мөнгө төлдөггүй.

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг өдөр бүр саарал цамц өмсдөг. Түүний философийн дагуу тэрээр өөрийнхөө нийгэмд хамгийн сайн сайхан зүйлийг бүтээхээс өөр зүйлсэд аль болох ач холбогдол өгөхгүй байх юм.

“Би өөрийнхөө энергийг амьдралын жижиг зүйлсэд зарцуулахыг хүсдэггүй. Би бүх хүч чадлаа зөвхөн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхэд зориулах болно.”

Билл Гейтс ч гэсэн хямдхан зүйлийг илүүд үздэг. Жишээ нь, тэр $24-ын Casio Illuminator W214H-1AB бугуйн цаг зүүдэг.

2. Тэд эрүүл хоол хүнс иддэг.

Зохиолч, илтгэгч Тони Роббинс 500 сая долларын хөрөнгөтэй. Тэр өөрийн энэ их хөрөнгөө үнэтэй вино, шарсан стейкэнд үрдэггүй. Тэрээр ажлын өдрийн 16 цагт нь эрүүл хоолны дэглэм барьдаг байна. Түүний хувийн дасгалжуулагчийн хэлснээр Тони өглөөний цайндаа өндөг, наргил модны талх, үдийн цайндаа авокадотой шинэ ногоон салат, орой органик уураг болон хүнсний ногоо иддэг гэжээ.

3. Тэд өдрийн тэмдэглэлтэй байдаг.

Баян хүмүүс өөрсдийн цаг заваа үр бүтээлтэй өнгөрөөдөг. Баян болон ядуу хүмүүсийн амьдралын дадал зуршилын ялгааны талаар бичсэн “Rich Habits: The Daily Success Habits of Wealthy Individuals” номонд чинээлэг хүмүүсийн 81% нь ядуу хүмүүсийн 19% нь хийх ажлын жагсаалтыг хөтөлдөг гэжээ. Жагсаалтад нэг өдрийн дотор 80% биелэх боломжтой зүйлсийг жагсаан бичсэн бөгөөд орой тэдгээр зүйлс биелсэн эсэхийг шалгаж үр дүнг нь тооцоолно.

4. Тэд ажил, амьдралаа ялгадаг.

“Murray Newlands” бол олон тооны баян хүмүүстэй ажилладаг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, бизнесийн зөвлөгч юм. Тэрээр хэлэхдээ, орой ажил хийхгүй байх нь өдрийн турш үр бүтээлтэй ажиллахтай тэнцүү гэжээ. Оройн 6 цагаас хойш ажлын холбогдолтой цахим шуудан болон, утасны дуудлагад хариулахгүй байхыг зөвлөсөн.

5. Тэд харилцаанд хөрөнгө оруулалт хийдэг.

Том Корли хэлэхдээ амжилттай бизнес эрхлэгчдийн 79% нь сар бүр 5 ба түүнээс дээш цагийг харилцаа холбоогоо сайжруулахад зарцуулдаг гэж үздэг. Энэ нь тантай туршлагаасаа хуваалцаж, шинэ мэдлэг мэдээллээ хуваалцдаг хүмүүстэй цагаа өнгөрүүлэх ёстой гэсэн үг юм.

6. Тэд мэдээ уншдаг.

Дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффет маш их уншдаг хүн юм. Тэр өдөрт дор хаяж 6 сонин уншдаг.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!