Сонин хачин

113 жилийн өмнө живсэн Оросын эрдэнэс тээвэрлэгч хөлгийг Өмнөд Солонгосын эргийн ойролцоо нэгэн гуйлгачин олжээ

Өдөр бүр сэтгэл гарган таныг эерэг зүйл уншуулахыг хүсдэг манай багийн зүгээс танд дараагийн нийтлэлээ хүргэж байна. Танд таалагдан гэдэгт итгэлтэй байна.

Их хэмжээний алт тээвэрлэж яваад 113 жилийн өмнө живсэн гэгддэг Оросын байлдааны хөлгийг Өмнөд Солонгосын Улюн арлын орчмоос олсныг өчигдөр мэдээлжээ.

Дмитрий Донской гэх нэртэй уг хөлгийг сүүлийн хэдэн жилийн турш эрэн хайж байсан Өмнөд Солонгосын Шинил Групп далайн усны мандлаас 434 метрийн гүнд байгааг Ням гарагт олсон гэнэ.

“Бид Дмитрий Донской хөлгийн эх биеийг Улюн арлаас 1.3 км зайд, 434 метрийн гүнд байгааг Ням гарагийн 9:50 цагт илрүүллээ” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

1900-аад оны үед уг хөлгийг Орос-Японы дайнд ашиглаж байсан гэдэг. Дмитрий Донской хөлөг 1905 онд живсэн юм байна.

Уг хөлөгт 5,500 хайрцаг алтан зоос, алтан гулдмай ачиж явсан гэх цуу яриа байдаг.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол зах зээлийн үнэлгээ нь 150 их наяд вон ($133.4 тэрбум) болох юм.

Шинил Групп хөлгийн эх биеийг уснаас гаргахаар ажиллаж байгаа ба хөлгийн эзэмшлийн асуудлыг хуулийнхантай зөвлөлдөж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: Korea Times

Таны хийсэн SHARE болгон ямар нэгэн байдлаар боломжгүй байгаа нэгэнд тус болон очин гэдгийг танд амлаж байна SHARE хийж бидний аяныг дэмжээрэй. Таны үнэн ч анд Tsoglog.com

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!