ДэлхийОдууд

Эргэн тойрны хүмүүс нь тэдний ямар залхуу болохыг гайхдаг 5 алдартан

Төгс хүмүүс гэж байдаггүй. Бидний хүн нэг бүр алдаа дутагдалтай байдаг бөгөөд энэ нь алдартнуудад хүртэл  хамаарах зүйл юм. Зарим нь цаг баримталдаггүй, зарим нь хүмүүжилгүй, зарим одод ажлын байран дээрээ үнэхээр залхуу байж чаддаг. Эдгээр залхуу хүмүүс хэн бэ?

Морган Фрийман

Энэ цуцашгүй жүжигчин энэ жагсаалтыг тэргүүлсэн гэдэгт итгэхэд бэрх юм. Ххамт ажиллагсад нь түүнийг үнэхээр залхуу гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнийг зураг авалтын талбай дээр унтаж байхыг харах нь энгийн үзэгдэл гэнэ. Одоо жүжигчин 82 настай, олон тооны киноны дүрүүд бүтээсэн тэрээр өдрийн цагаар заавал унтах ёстой гэсэн байр суурьтай хэвээр байна. Морган шагнал гардуулах ёслолын үдэшлэг дээр, ярилцлагын үеэр унтаж байхыг олонтаа харж болох бөгөөд тэр өөрөө хүртэл ичдэг.

Роб Шнайдер

Америкийн авъяаслаг жүжигчин, продюсерийг магтах хүн зөндөө байгаа ч зарим нэг хатуу шүүмжлэгчид Шнейдерийг ажилдаа маш залхуу ханддаг гэдгийг аль дээр үеэс л хүлээн зөвшөөрсөн байдаг. Зураг авалтын өндөр чанар, гайхалтай зохиолтой кинонд гаргасан түүний зарим нэг алдааг анзаарахгүй байхын аргагүй. Шүүмжлэгчид үүнийг Робын залхуурал, зураг авалтад олон цаг зарцуулах хүсэлгүй байгаатай холбон тайлбарладаг.

Ван Дизель

Тэр өөрийн гайхалтай бие, дуу хоолой, нүүрний харгис хэрцгий төрхөөрөө олонд танигдсан. Гэхдээ тэр энэ шинж чанараа бага зэрэг өөрчдөх цаг болсон гэж зарим шүүмжлэгчид үздэг. Олон кинонд нэгэн хэвийн байдалтай байдаг нь түүний сул тал юм. Гэхдээ Ван Дизель өөрийн бүтээсэн олон дүрээсээ олсон орлогондоо сэтгэл хангалуун байгаа тул илүү хүчин чармайлт гаргах шаардлагагүй гэж үздэг.

Рианна

Тэр ямар нэгэн төлөвлөгөөг байнга хойшлуулдаг гэдгээрээ алдартай болсон нэгэн. Канадын Монреаль хотод болсон тоглолтыг хоёр цаг хойшлуулж, буяны тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдтэй уулзахаа дөрвөн цаг хойшлуулсан гэх мэт олон тооны уулзалт хоошилж байдагт хүмүүс хүртэл гайхахаа больжээ. Дуучин өөрөө энэ тэмцээний ивээн тэтгэгч байсан бөгөөд 4 цаг хоцрох нь тийм ч их асуудал үүсгэхгүй гэж боджээ. Өөр нэг том шуугиан нь Рианнад 200,000 долларын т0ргууль ноогнуулж байсан явдал юм. Сурталчилгааны хөтөлбөрийн дагуу тэр Boeing чартерлийн нислэгт хоцорч, оройтож ирсэн торгуулийн мөнгө ийм үнэтэй болжээ. Энэ нь клуб орох, дэлгүүр хэсэх дуртай нь дуучны жинхэнэ сул тал бөгөөд тэр өөрөө энэ сул талаа засах ямар ч оролдлого хийж байгаагүй юм.

 

Меган Фокс

Гоо үзэсгэлэнтэй Меган хүүхдээ төрсний дараа ямар ч будалтгүй камерын өмнө гарж үзэгчдийг маш их гайхшруулж эхэлсэн. Энэ нь зүгээр л залхуу байдлаас үүдэлтэй юм. Хүүхэд асрах нь маш их цаг шаарддаг тул тэрээр гадаад төрхөө золиослохоор шийдэж, нүүр будалтаа орхисон.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!