TүүхДэлхий

89 настай тэрбумтаны хөрөнгөнд нь болж гэрлэсэн ч юуч өвлөж чадаагүй залуухан загвар өмсөгчийн гунигт түүх

Тэрбумтан Жеймс Ховард Маршалл II 28 настай тачаангуй загвар өмсөгч Анна Николь Смиттэй 89 насандаа гэрлэж байжээ.

Охин хайрын төлөө биш харин орноосоо бараг босдоггүй хэдэн тэрбум Жеймсийн хөрөнгөнд нь болж гэрлэж байгаа нь хэнд ч ойлгомжтой байв.

Тэр заримдаа өвгөнийг тэргэнцэр дээр суулгаад цэцэрлэгт аваачиж цэвэр агаарт гаргадаг байв. Залуу эхнэр нь нөхрөө насбарсны дараа хөрөнгийг нь өвлөхөөр тэвчээртэй хүлээж байв.

Магадгүй тэр толгойдоо хэрхэн амьдрах, хязгааргүй баялгаа юунд зарцуулах талаар аль хэдийн төлөвлөсөн байсан болов уу. Жеймс Ховард Маршалл II гэрлэснээсээ хойш жил амьдарсан ба насбархынхаа өмнө гэрээсллэл үлдээж чаджээ.

Тэр түүнд нэг цент ч үлдээгээгүй бөгөөд хүү Пирс Маршаллыг гол өв залгамжлагчаа болгожээ.

Залуу бүсгүй Анна Николь үүнд маш их урам хугарсан, энэ зүйлийг тзөвшөөрч чадахгүй байсан бөгөөд өв залгамжлалынхаа төлөө шvvхэд хандажээ. Нөхрөө алдсаны дараа сэтгэлийн зовлонд унасан учир ямар нэгэн байдлаар дор хаяж 300 сая долларыг өгөхийг хүсчээ.

Үүний үр дүнд шvvх ажиллагаа 11 жилийн турш үргэлжилсэн. Энэ хугацаанд тэр хоёр дахь удаагаа гэрлэжээ. Түүний дахин гэрлэсэн хүн өмгөөлөгч байсан бөгөөд түүний шvvх хуралд тусалжээ.

Энэ бүхэн 2006 онд нөхрийнх нь гол өв залгамжлагч Пирс Маршалл таалал төгссөнөөр дууссан юм. Бүх зөрчилдөөн дуусч, Анна олон жилийн турш мөрөөдөж байсан зүйлээ авах гэж байгаа юм шиг санагдаж байсан болов уу.

Гэвч хувь заяа өөрөөр эргэсэн. Пирсийг нас барснаас хойш нэг жилийн дараа Анна өөрөө нас баржээ. Хүүхдээ төрүүлсний дараа тэрээр ууушгины хатгалгаа өвчнөөр өвчилсөн нь түүнийг эрт хорвоог орхих шалтгаан болсон юм. Тэр дөнгөж 39 настай байсан бөгөөд амьдралынхаа хамгийн сайхан жилүүдэд хуучин нөхрийнхөө мөнгөний төлөө тэмцсээр байгаад эцэст нь олж чадаагүй хорвоогоос явжээ.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!