Нэгэн эмэгтэй хүүхдээ тээж байхдаа дахин жирэмслэж ихэр хүүхдүүдтэй болсон ховор тохиолдол бүртгэгджээ

39 настай Ребекка гэх эмэгтэй жирэмсэлснээсээ хойш гурван сарын дараа дахин хүүхэдтэй болсноо мэджээ. Анхны хүүхэд нь 12 долоо хоногтой байхад нь шинжилгээ хийлгэхдээ энэ хачирхалтай зүйлийг мэджээ.
Энэ үзэгдлийг Superfetation гэж нэрлэдэг байна. Жирэмсэн эмэгтэй эхний хүүхдээ тээж байхдаа дахин жирэмсэлсэн тохиолдол дэлхий дээр аравхан удаа л тохиолдож байжээ. Эмэгтэйн нэг мөчлөгт хоёр өндгөн эс гарвал Superfetation тохиолдох боломжтой байдаг байна.
Хоёр өндгөн эс нэгэн зэрэг гарсан тохиолдолд superfetation үүсэх боломжтой. Ийм ихрүүд хоорондоо адилгүй байдаг. Харин хоёр ба түүнээс дээш ихрүүд нь үр хөврөл хуваагдсанаар үүсдэг тул ижилхэн төрдөг байна.
Ребеккагийн хувьд хоёр өндгөн эс ялгаруулж, хоёр үр хөврөл үүссэн ч өөр цаг хугацаанд у м а й д орсон байна. Үр хөврөл өөр цаг үед у м а й д орон, хөгжиж эхэлсэн явдал өмнө болж байгаагүй.
Ихрүүд 2020 оны есдүгээр сард кесар хагалгаагаар төржээ. Эмэгтэй ихэр нь ердөө 1.1 кг жинтэй төрсөн бол анхны хүүхэд нь 2 кг жинтэй 15 минутын зайтай мэндэлжээ.
Эмэгтэй ихэрийнх нь эмчилгээ 95 хоног үргэлжилсэн байна.
Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60
Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82
Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83
Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83
Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84