“Түүхэн дэх хамгийн залуу ээж” 5 насандаа ээж болсон хөөрхий охины амьдрал нь…

Лина Медина 1933 онд Перугийн Пауранж хотод хүүхдээ төрүүлсэн бөгөөд тэр эрт боловсорч гүйцэх эмгэгтэй гэж оношлогсон. Тэрээр төрөхдөө дөнгөж 5 нас 8 сартай байжээ. Таван настай Лина Медина нь анагаах ухааны түүхэн дэх хамгийн залуу ээж болох нь батлагдсан юм.
Лина Медина 1933 оны 9-р сарын 27-нд Перугийн Хуанкавелика мужийн Тикрапо хотод төрсөн. Хэвлийн хэмжээ ихэссэн тул Линаг эцэг эх нь эмнэлэгт хүргэжээ. Эхэндээ тэд түүнийг хавдартай гэж бодож байсан ч эмч нар нь түүнийг жирэмсэн болохыг тогтоожээ.
Түүнд ямар нэгэн арга хэмжээ авахаас өмнө Перугийн Лима хотод аваачиж үнэхээр жирэмсэн байсан гэдгийг бусад мэргэжилтнүүдээс баталгаажуулсан. Сар хагасын дараа 1939 оны 5-р сарын 14-нд зайлшгүй шаардлагатай кесар х агалгаагөөр тэр хүү төрүүлжээ.
Түүний хүү төрөхдөө 2.6 кг жинтэй байсан бөгөөд эх барьсан эмчийнх нь нэрээр Жерардо гэж нэрлэжээ. Лина өөрийгөө хүүхдийнхээ эгч гэж боддог байсан боловч арван настайдаа түүний ээж болохоо ойлгожээ.
Түүнийг жирэмсэн байх үеийн хоёр л зураг байдаг бөгөөд 7 сартай, 11 сартай байхад нь авсан байна.
Түүний сарын тэмдгийн мөчлөг нь найман сартайгаасаа эхэлсэн бөгөөд дөрвөн настай байхад нь хөхний хөгжил нь явагдаж эхэлжээ. Таван настай үеийн зурагнаас түүний аарцагны яс өргөжиж, яс нь боловсронгуй болсон байгааг харж болно.
Лина Медина хэзээ ч өөрийнхөө хүүхдийн аавын талаар илчилж байгаагүй. Линагийн аавыг хvчингийн хэрэг, цус ойртолтын х эрэгт сэжиглэж б аривчилсан боловч ямар ч нотлох баримтгүйн улмаас сулалжээ.
Тэр боловсрол эзэмшиж, 1972 онд хоёр дахь хүүгээ төрүүлжээ.
Өнөөдөр Лина Медина 87 настай бөгөөд одоог хүртэл хүүгийнхээ аавыг хэн гэдгийг задруулаагүй юм. Таван настай Лина Медина нь анагаах ухааны түүхэн дэх хамгийн залуу ээж гэж батлагдсан юм.
Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60
Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82
Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83
Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83
Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84