x

Like дарж мэдээгээ үзнэ үү

ЗагварСонин хачинФото мэдээ

90 настай Эмээ дур булаам зургаараа Инстаграмыг байлдан дагуулжээ

“Хөгшрөх гунигтай зүйл гэж үү?” 90 настай Голланд эмэгтэй Хелен Рут үүнтэй маргахад бэлэн байна. Тэр энэ насандаа амьдралдаа өнгө нэмэхээр шийджээ. Үүнээс өмнө Хелен сая сая хүмүүсийн адил энгийн эмэгтэй байсан. Тэрээр амьдралынхаа туршид автомашины үйлдвэрт ажиллаж, гэрлэж, хүүхэд төрүүлжээ. Он жилүүд өнгөрч, ач зээгээ асрах цаг нь ч болсон.

Энэ эмэгтэй үргэлж өөдрөг зан чанартай байсаар ирсэн бөгөөд найз нөхөд, хамаатан садан дундаа хамгийн хөгжилтэй хүн нь байжээ.

Түүний аз жаргалтай амьдрал дунд гунигт зүйлсүүд ч тохиолдож байжээ. 35 жилийн ханилсан хайртыгаа осслоор алджээ. Хайртай хүн нь түүнийг орхин явахад тэр хүнд дарамтанд орсон.

Хэдэн жилийн дараа хүү нь хүндээр өвчилж, нас баржээ. Тэр ийм уй гашуугийн дараа дахин инээж чадна гэж бодоогүй ч бусад хүүхдүүд, анхны ач зээ нарынхаа төлөө зовлон зүдгүүрийг даван туулах хүч чадлыг олжээ.

Түүний ач охин түүнийг баяртай байлгахаар шийдэж, богино өмд, подволктойгоо зургийг нь дарж олон нийтийн сүлжээнд зургийг нийтэлжээ.

Эхний өдрөө л зоригтой, хөгжилтэй эмээгийн зураг олон зуун лайк, репост авсан.

Ач охинтойгоо хамт тэд шинэ загварын хувцас өмсөж зургаа байнга хийдэг болжээ. Хелен шинэ амьдралаар амьдарч эхэлсэн.

Тэр нийгмийн сүлжээний ертөнцөд зургаан сарын хугацаанд 3 сая гаруй дагагчтай болсон.

“Би 1928 оноос хойш хүмүүсийн зүрх сэтгэлийг хулгайлж ирсэн” гэсэн уриа үгээр өөрийн профайлыг гарчиглажээ.

Энэ бүх зүйлс түүнийг дэлхийн өнцөг булан бүрт аялж, амьдралаа сайхан өнгөрөөж, сайн орлого олох боломжийг олгосон юм.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!