Энэтхэгт эмч нар долоон настай хүүгээс 526 шиг шүдний хэлтэрхийг авчээ

7 настай хүү эцэг эхдээ аманд нь таагүй мэдрэмж төрөөд байна гэдгээ хэлсэн ч тоолгүй удаан явжээ.
Хүүгийн баруун доод эрүү хавагнахыг анзаарч арга хэмжээ авч эхэлжээ. Эцэг эхчүүд нь түүнийг хавдартай болсон байна гэж айж хамгийн муу зүйл болвол яах вэ гэдэгт сэтгэлийн бэлтгэлтэй байжээ.
Хүүг Ченнай хотын шүдний эмнэлэгт хэвтүүлсэн. Рентген зураг, компьютер томографиар эмч нарыг цочирдуулсан хариу гарчээ.
Хүүгийн амны хөндийг маш олон тооны жижиг шүднүүдээр дүүрсэн байв. :Мэс засал хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд эмч нар 200 грамм жинтэй, 526 шүд байсныг авч чаджээ.
Урьд өмнө үзэгдээгүй энэ үзэгдлийн талаар эмч нар зөвхөн генетик эсвэл хүрээлэн буй орчны бохирдлоос болсон гэж таамаглаж байгаа ч ямар ч тодорхой тайлбар өгч чадаагүй юм.
Өөр нэг шалтгаан нь гэр бүлийн оршин суудаг газрын ойролцоо байрлах эсийн цамхгаас гарч буй цацраг байж болно гэж таамаглажээ.
Хагалгааны дараа хүү 21 шүдтэй болсон бөгөөд энэ нь түүний насны хүүхдийн хувьд хэвийн үзэгдэл юм.
Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60
Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82
Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83
Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83
Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84