x

Like дарж мэдээгээ үзнэ үү

TүүхСонин хачин

Жүжигчин эмэгтэй жингээ хасаж байх хугацаандаа сэтгэл санаагаар унасны улмаас хэт их туржээ

Энэ бол алдартай жүжигчин болохыг мөрөөддөг Америкийн өсвөр насны охин Рейчел Фаррухыг амьдралын түүх юм. Сургуулиа төгсөөд тэр жүжигчны шалгаруулалтанд байнга ордог байсан ч амжилтанд хүрэхэд хол байв. Тэр нэг кинонд тэнцэж байсан нь эпизодын дүр бөгөөд хэд хэдэн жижиг дүрсэнд л гарч байжээ.

Охиныг дүрдээ сайн тохирохын тулд гадаа үзэмж, биеийн галбиртаа анхаарах хэрэгтэй гэдэг байсан тул тэр хичээнгүйлэн дасгал хийж эхэлжээ. Рейчел энэ дүрдээ тоглохын тулд бага зэрэг турах хэрэгтэй гэж боджээ.

Рейчел ихэнх охидын мөрөөдөл болсон 175 см өндөр, 57 кг жинтэй болохыг хүсэж байв. Түүний хувийн фитнесс дасгалжуулагч Роб ч түүнийг бага зэрэг турах хүслийг нь дэмжиж байжээ. Хэсэг хугацааны дараа Рейчел, Роб хоёрын харилцаа хосуудын харицлаанд шилжиж хуримаа хийцгээжээ.

Гэр бүл нь аз жаргалтай амьдарч байсан ч түүний уран бүтээлийн ажил амжилтанд хүрсэнгүй. Хэсэг хугацаанд дасгал хийсний дараа охин хоолны дэглэм барихаар шийджээ.

Эдгээр шийдвэрүүд нь түүний сэтгэцийн байдалд нөлөөлж сэтгэлийн хөдлөлийн хүнд дарамтанд орж, эцэст нь ноцтой хямралд оржээ. Охин аажмаар хоолны дуршилгүй болж, хурдан турж эхлэв.

Түүний жин 30 кг-д хүрээд зогсохгүй болох үед нөхцөл байдал үнэхээр аюултай болсон гэдгийг ойлгожээ. Тэд хоолны дуршилгүй болох өвчинтэй тэмцэж эхэлсэн боловч өвчин нь тэдний хяналтаас гарсан байв. Рейчелийг дахин 8 кг турж 18 кг хүрээд эмнэгэлт хүргэсэн болов ч эмч нар түүнийг найдваргүй болсон гэж үзжээ.

Роб түүнийг асрахын тулд ажлаасаа гарах ёстой байв. Рейчел дэмжлэггүй явж чадахгүй болсон байсан тул түүнийг усанд оруулж, хооллож, живхийг нь солих хэрэгтэй байв. Хувийн эмнэлэг түүнийг их хэмжээний мөнгөөр ​​эмчлэх боломжтой гэжээ. Тэд бууж өгсөнгүй.  Өөрсдийн түүхээ цахим ёртөнцөд хуваалцаж хүмүүсээс тусламж хүсээд 200 мянган доллар цуглуулж чаджээ. Рейчел эмчилгээгээ эхлэх боломжтой болж таван жилийн турш эмчийн хяналтан доор байж одоо биеийн байдал нь дээрджээ. Рейчелын туулсан бүхэн олон бүсгүйчүүдэд өөрийгөө байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй гэдгийг ойлгуулсан сургамжит түүх юм.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!