x

Like дарж мэдээгээ үзнэ үү

ДэлхийСонин хачин

Хүч чадлаа гайхуулж дээд амжилт тогтоож чадсан ер бусын 5 хүүхэд

Жулиано Строй

Жиулианог дөнгөж 2 настай байхад нь түүний аав бэлтгэл хийлгүүлж эхэлжээ. Хүү 4 настай байхдаа анхны рекордыг эвдэж хамгийн эрхэм дээд амжилтыг тогтоосон. Жулиано гараараа 10 метр алхаж, 15 кг жинтэй бөмбөгийг хөл дээрээ өргөж чадсан. Мөн 9 настайдаа тэр дахин нэг рекорд тогтоож, модон гадас дээр 20 удаа түлхэж чаджээ. 15 настай хүүг олон олон ялалт, амжилт хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Лиам Хоекстра

Бяцхан Лиам нэг нас хүрээгүй байхлаа айлд өргөгджээ. Хэсэг хугацааны дараа эцэг эх нь түүнээс ер бусын зүйлийг анзаарав. Хүүгийн хоолны дуршил маш сайн байсан ч маш удаан жин нэмж байв. 8 сартай байхдаа хэцүү дасгалыг хийж эцэг эхээ гайхшруулж, сарын дараа өөрөө шатаар гардаг болжээ.

Эмч нарт түүнийг үзээд Лиамд маш ховор тохиолддог булчингийн гипертрофи оношлогдсон бөгөөд түүний булчингууд нь энгийн хүнээс хамаагүй хурдан ургадаг. Энэ ямар нэгэн аюулгүй учир түүнийг бөхийн дугуйланд хамруулахаар шийджээ.

Наоми Кутин

Охид хөвгүүдээс дутхааргүй гэдгийг баталж чадсан охин бол Наоми юм. Наоми пауэрлифтингийн гэр бүлд төрсөн бөгөөд бяцхан охин нь гэр бүлийн замналыг дагах ёстой гэж үзэж, багаас нь бэлтгэл хийлгүүлжээ. Тэр 9 настай байхдаа 97 кг жинтэй штанг татаж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Штангийн жин нь охины жингээс дөрөв дахин их байв. Одоогоор хэн ч үүнийг давж чадаагүй байна.

Жэйк Шелленшлягер

11 настайдаа Жейк спортоор хичээллэхээр шийдэж, тогтмол бэлтгэл хийдэг болжээ. Гурван жилийн дараа тэрээр пауэрлифтингийн тэмцээнд оролцож, шуугиан тарьсан. 54 кг жинтэй Жей 93 кг жинтэй штанг өргөж, дараа нь зогсож байхдаа 102 кг өргөж чаджээ.

Ийм гайхалтай үр дүнд хүрсний дараа Жейк мэргэжлээ өөрчлөх шийдвэр гаргаж, бодибилдингээр хичээллэх болжээ.

Ричард Сандрак

6 настайгаас нь Ричардыг бэлтгэл хийлгүүлж эхэлжээ. Ричард ердөө 15 секундын дотор аянга шиг хурдан 110 цохилт хийж чаддаг бөгөөд нэгэн зэрэг 30 цохилт хийх чадвартай байдаг. Домогт Брюс Ли ийм зүйлийг төсөөлж байсан болов уу? Ийм амжилт Ричардт нэр хүнд, амжилтыг авчирсан юм.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!