Ажилаасаа гарч хог түүдэг болсон эмэгтэй бараг л саятан болсон түүхээ хуваалцжээ

Британид амьдардаг 35 настай Эприл гэх эмэгтэй өөрийг нь “фреган” гэж дуудахад маш их сэтгэл нь эмзэглэдэг гэнэ. Фрегган гэх үгийг үзэл суртлын үүднээс тайлбарлахар хогийн савнаас олсон зүйлээрээ амьдарч, хооллодог хүмүүсийг хэлдэг юм.
Эмэгтэй хог хаягдлаас зөвхөн ашиг тус, бодит орлого авчрах зүйлийг л авдаг тухайгаа хуваалцжээ. Эприлийн энэ “бизнес” нь маш их ашиг орлоготой болсон тул рестораны тогоочийн ажилаасаа гаржээ. Тэр бүлээ тэжээх хангалттай мөнгөтэй болж чадсан байна. Түүний энэ бизнес нь супермаркетын нэг ажилтан маш их хэмжээний шинэ гоо сайхны бүтээгдэхүүнийг хогийн сав руу хаяж байхыг олж харснаар эхэлсэн юм.
Тэд зүгээр л хуучирсан бараагаа зарж чадахгүй байсан шууд л хаядаг. Эприл тэднийг гэртээ авчраад үзтэл бараг 800 еврогийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн байжээ. Ихэнх борлуулсан бүтээгдэхүүний өртөг маш бага байдаг тул худалдаачид хуучирсан бараагаа хаяж, шинэ бүтээгдэхүүн авахыг илүүд үздэг.
Ядуу гэр бүлд өссөн, хэрэгцээ гэж юу болохыг сайн мэддэг Эприлийн хувьд энэ бүхэн шударга бус мэт санагдаж байна. Шаардлагагүй барааг хогийн саванд хаяснаас илүү хэрэгтэй хүмүүст өгөх нь дээр гэж тэр үзэж байна. Тиймээс, эмэгтэй өдөр бүр томоохон супермаркетуудын хажууд байрлах хогийн савыг шалгаж зарж болох эсвэл өөрөө ашиглах болох боломжтойгоо сонгодог. Ихэнхдээ Эприл олсон зүйлээ орон гэргүй хүмүүст эсвэл ядууст өгдөг.
Нийгмийн сүлжээгээр дамжуулан тэрээр олдсон бараагаа маш хямд үнээр зардаг. Нэг удаа нэгэн эмэгтэй хогноос үнэтэй холигч машиныг шинээр нь олжээ. Хэн нэгэн үүнийг 650 еврогоор авсан ч шаардлагагүй гэж үзээд хаясан байх. Эхэндээ Эприл хүмүүсийн үрэлгэн байдлыг ойлгодоггүй байсан ч одоо бүүр дассан байна.
Эприл хогийн савнаас олсон хүнсний бүтээгдэхүүний ачаар гэр бүлийнхээ хоол хүнсэнд зарцуулах 3 мянган еврог хэмнэж чаджээ. Зургаан сарын турш хогноос олдсон зүйлийг зарснаас олсон ашиг нь 16 мянган евро байжээ!
Эприл амьдралынхаа 20 жилийг тогооч хийж өнгөрүүлжээ. Одоо тэр ажилдаа эргэн орохгүй. Түүний хэлснээр өдөр бүр хогийн сав ухах нь ресторанд ажиллахаас хамаагүй илүү мөнгө, ашиг авчирдаг гэж хуваалцжээ.
Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60
Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82
Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83
Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83
Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84