ДэлхийСонин хачин

Нэгэн эр 42 ширхэг хуучин автобусаар газар доор байрлах хоргодох газар хийжээ

Хүйтэн даайны үед олон хүн үргэлж аюулгүй байдлыг мэдэрч амьдарч байсан. Америкийн ухуулга улс орныхоо оршин суугчдыг маш их айлгаж байсан тул олон хүн өөр улс руу нүүж эхэлсэн бөгөөд үлдсэн хүмүүс нь амь насаа хамгаалахын тулд бүх талаар хичээж амьдардаг байв.

Эх орноо орхиод явахыг хүсээгүй хүмүүсийн нэг бол Брюс Бич юм. Брюс амьдралдаа үргэлж айдсыг мэдэрдэг байсан бөгөөд энэ нь түүний амьдралд маш ихээр нөлөөлжээ. Тэр үргэлж айдсынхаа асуудлыг шийдэх арга замыг хайдаг байв. Бич амар амгалан амьдрахын тулд газар доорх хоргодох байр барихаас өөр сайн зүйл олсонгүй.

Тэрээр ашиглалтаас гарсан олон сургуулийн автобусаар өөртөө зориулсан гэр барих нь хамгийн найдвартай, хямд арга байв.Тэр газар худалдаж авахад нилээд их мөнгө зарцуулсан боловч хувийн аюулгүй байдал юунаас ч илүү чухал гэж үзжээ.

Тэр үед Бич түүний хоргодох байр 1 хавтгай дөрвөлжин км газар сунаж, хүйтэн даайны түүхэн дэх хамгийн том хувийн хоргодох газар болно гэж төсөөлөөгүй. Дээд талдаа 5 метр бзхий хөрс байгаа хэдий ч хамгаалах байр нь нэлээд тохь тухтай болжээ. Брюс байрыг эрэгтэй, эмэгтэй гэж хоёр хуваахаар шийджээ.

Хамгаалах байр нь олон тооны амрах өрөө, бие засах газар, шүршүүр болон соёл иргэншлийн бусад олон давуу талтай. Мөн цахилгаан үйлдвэрлэх өөрийн генератортой. Хамгаалах байр нь нийтдээ 350 хүнд зориулагдсан.

Хүйтэн даайн удалгүй мартагдсан ч дэлхий даяар байнга гарч буй үйл явдалууд Брусыг сонор сэрэмжтэй байлгадаг. Тэр хүн өнөөг хүртэл шинэчлэл хийж, хүнсний хангамжаа байнга шинэчилж байдаг.

Хамгаалах байрны гол зорилго нь хүмүүсийг цөмийн гамшиг эсвэл хүн төрөлхтөнд заналхийлж буй бусад аюулаас аврах явдал юм.

Брюсийн хийсэн хорогдох байр нь шууд бус цө мийн цохилтыг тэсвэрлэх чадвартай бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийг аварч магадгүй зүйл гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Related Articles


Warning: Undefined variable $required_text in /var/www/html/wp-content/themes/jannah/comments.php on line 60

Warning: Undefined variable $req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 82

Warning: Undefined variable $commenter in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 83

Warning: Undefined variable $aria_req in /var/www/html/wp-content/themes/jannah/functions.php on line 84

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
error: Өөрөө хий хөгшөөн !!